MONGOL

Хятад улс бол дэмжигч, хэрэгжүүлэгч орон

CRIPublished: 2024-08-20 18:59:47
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

"Зэвсгийн худалдааны тухай конвенц" хүчин төгөлдөр болсны арван жилийн ой энэ онд тохиож байна. Конвенцод оролцогч улсуудын 10 дугаар бага хурал Швейцарын Женев хотноо болж байгаа бол Хятад улс хуралд төлөөлөгчдөө илгээн оролцуулж байна.

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 8 дугаар сарын 20-нд хэлэхдээ, "Зэвсгийн худалдааны тухай конвенц" бол НҮБ-ын хүрээнд дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, дэлхийн аюулгүй байдлын засаглалыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг ердийн зэвсгийн олон улсын худалдааг зохицуулдаг цорын ганц хууль эрх зүйн баримт бичиг юм. Хятад улс эл конвенцыг дэмжигч, хэрэгжүүлэгч орон мөн. Хятад улс хүлээн авагч улсын хууль ёсны өөрийгөө хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх; холбогдох бүс нутаг, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдалд хохирол учруулахгүй байх; хүлээн авагч улсын дотоод асуудалд нөлөөлөхгүй байх гэх цэргийн зэвсэг тоноглолын экспортын гурван зарчмыг хатуу чанга мөрддөг.

Хятад улс зарим улс орон шигээр олон улсын гэрээ, конвенцоос ухарч татгалзаж байгаагүй. 2020 онд Хятад улс "Зэвсгийн худалдааны тухай конвенц"-ад албан ёсоор нэгдсэн цагаасаа үүрэг хариуцлагаа бүх талаар хянуур гүйцэтгэж, бодит үйл ажиллагаагаараа дэлхийн аюулгүйн хүнд асуудлуудыг зохицуулах, олон улсын зэвсгийн худалдааны дэглэмийг дүрэмжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн юм. Конвенц хүчин төгөлдөр болсны 10 жилийн ойг тохиолдуулж, талуудтай хамтран зүтгэж, дэлхийн зэр зэвсгийн худалдааны засаглалыг боловсронгуй болгож, улмаар дэлхийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн төлөө үргэлжлүүлэн хичээн ажиллахад Хятад улс бэлэн гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn