Хятад, Египетийн удирдагчид уулзав
2-р сарын 5-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжинд Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах Аль Сиситай уулзжээ.
Ши Жиньпин: Хоёр тал амин чухал ашиг сонирхолд холбогдсон том чухал асуудлаар үргэлжлэн харилцан дэмжиж ажиллах ёстой. Египетийн тал өөрийн орныхоо нөхцөл байдалд зохицсон хөгжлийн замыг сонгож, үндэстнээ сэргээн мандуулах аугаа үйлсийг урагшлуулахыг Хятадын тал дэмжиж ажиллана. Хоёр талаараа харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, “Бүс ба зам” санаачилга болон Египетийн “2030 оны хэтийн төлөв”-ийг сайтар холбож, дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллах ёстой. Өнгөрсөн оноос хоёр тал хамтран Африк тив дэх КОВИД-19-ийн эсрэг вакцины анхны үйлдвэрлэлийн шугамыг ажиллуулсан явдал нь хоёр талын стратегийн хамтын ажиллагааны агуулгыг баяжуулсан юм. Энэ талын хамтын ажиллагааг үргэлжлэн эрчимжүүлж, хөгжиж буй улс орнуудыг боломжийн үнэ ханштай, чанар сайтай вакцинаар хангаж ажиллах ёстой гэжээ.
Сиси: Өчигдөр оройн цагаан олимпын нээлт ёстой гайхалтай сайхан болсон явдал нь агуу их Хятад улсын хүчин чадал, нөлөө тусгалыг гүйцэд харуулж байна. “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах санаачилга нь Египетийн эдийн засгийн бүтээн байгуулалтад түлхэц өгсөөр байгаа тул үргэлжлэн идэвхтэй хамтран ажиллаж, Египет-Хятадын аж үйлдвэрийн хүрээлэн зэрэг олон салбарын хамтын ажиллагааг тэлж, улмаар өөрийн орныхоо хөгжлийг ахиулахад Египетийн тал бэлэн байна. Амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудлаар Египет Хятад улсын талд байж, Хятадын найдвартай сайн найз байж, төрөл бүрийн сорилтыг хамтаар зохицуулахад бэлэн байна гэжээ.