MONGOL

Ши Жиньпин Виктор Орбан нар сэтгүүлчидтэй уулзав

CRIPublished: 2024-05-10 09:34:40
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Тухайн бүс нутгийн цагаар 5 дугаар сарын 9-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Будапештэд Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай хэлэлцээ хийж, дараа нь тэд сэтгүүлчидтэй уулзав.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, урт хугацаанд Хятад Унгар улс харилцан итгэлцдэг, харилцан туслалцдаг сайн анд, хамтран ажилллаж, хамтаар хожих сайн түнш байж ирсэн учир хоёр талт харилцааны түвшнийг шат ахиулж, хоёр орны хамтын ажиллагааны хүрээг тэлэх ёстой гэж миний бие болон Виктор Орбан ерөнхий сайд санал нэгтэй үзэж байна. Хятад Унгарын бүх цаг үеийн стратегийн түншлэл байгуулснаа зарласан үйл явдлаар шинэ гараа болгож, хоёр орны харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагааг өндөр түвшинд ахиулахад бэлэн байна. Хоёр тал дээд түвшний нягт харилцаа солилцоогоо хадгалж, засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн нам хоорондын яриа хэлцэл солилцоог эрчимжүүлж, төр улсын засаглалын туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Унгарын тал "Нэг Хятад" зарчмыг тууштай баримталж буйг Хятадын тал өндрөөр сайшааж байна. Унгар улс өөрийн орны нөхцөлд зохицсон хөгжлийн замаар замнахыг бид тууштай дэмжинэ. “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилга, Унгарын “Дорно зүгт нээлттэй байлгах” стратеги хоорондоо маш нийцэж байна. Цаашид хоёр тал хөгжлийн стратегийн холбоогоо нягтруулж, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүүгийн салбарт гүнзгий хамтран ажиллаж, Унгарын төмөр зам зэрэг чухал төслийн бүтээн байгуулалтыг ахиулж, шинэ үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ чанарын үйлдвэрлэх хүчийг бий болгож, хоёр орны өөр өөрийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хүч нэмэх болно. Мөн хоёр орон хилийн шалган өнгөрүүлэх бодлогоо сайжруулж, хоёр орны хооронд шууд нислэгийг нэмэгдүүлж, хүмүүсийн ирж очих замыг нээлттэй болгон өргөжүүлэх ашигтай нөхцөл бүрдүүлнэ. Унгарын тал Европын холбоонд их үүрэг гүйцэтгэж, Хятад Европын харилцаанд түлхэц өгөхийг Хятадын тал хүснэ. Олон салбарт харилцаа холбоогоо эрчимжүүлж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт дэлхий болоод хүртээмжтэй өгөөжтэй, уужуу багтаамжтай эдийн засгийн даяарчлалын эерэг санаачилга гаргаж, олон улсын шударга ёсыг тууштай хамгаалж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад Хятад Унгар хоёр орон бэлэн байна гэв.

Виктор Орбан хэлэхдээ, Унгар улс "Нэг Хятад" зарчим баримталдаг. Хоёр тал харилцан хүндэтгэж, харилцан дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллаж ард түмэнд ашиг тус хүртээсэн. Унгар улс хүнд хэцүү байхад Хятад улс тусламжийн гараа сунгаж байсанд талархал илэрхийлье. Ши Жиньпин даргын дурдсан иж бүрэн дэлхийн санаачилгуудыг Унгарын тал дэмжиж, Украины хямрал зэрэг бүс нутгийн мөргөлдөөнийг энх тайвны замаар шийдвэрлэх тухай Хятадын дурдсан төслийг сайшааж байна. Унгар Хятадын харилцааг дээшлүүлж, өөр өөрийн орны шинэчлэлийн явцад тууштай хамтран ажиллах түнш байхыг хүсэж байна гэжээ.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn